Эрчүүдийн хамгийн сайн мэдэх тохиолдлын 7 секс…

959

1.Туршлага сууж явах хугацаанд чинь бүтэлгүйтсэн тохиолдлууд хэд хэд байсан л байх. “Тэр одоо юу хийгээд байна аа?” гэж бодогдмоор, таашаал төрөхөөсөө илүү өвдөж зовсон, нүдээ аниад нээхэд дуусчихсан эсвэл хэтэрхий удаад бүр залхааж орхисон гээд л.

  1. Нэг шөнийн явдлын секс
    Зарим секс бидэнтэй ганцхан удаа л тохиолдохоор заяагдсан байдаг. 20-иод насныхаа аль нэг өдөрт чи тийм ч сайн танихгүй, сэтгэл зүрхний асуудлын талаар ярилцаа ч үгүй нэгэнтэй хөнжил дотор хэвтэх өөртэйгөө “тааралдсан” л байх. Чи өөрөө үүнийг төлөвлөсөн ч бай, төлөвлөөгүй ч бай, таашаал авсан ч бай, аваагүй ч бай ийм нэг “болоод өнгөрсөн секс” чиний 20 насны нэг сонирхолтой дурсамж болон үлджээ. Одоо харин чи нэгээс хамаагүй олон шөнийг өнгөрүүлэх хүндээ л энгэрээ нээдэг томоожсон бүсгүй.

  1. “Би чамтай үерхэж магадгүй” секс
    Харин энэ төрлийн секс өмнөхөөс илүү сэтгэлийн шинж чанартай. Гэхдээ тийм байх тусмаа санаа зовох, эмээх зүйлтэй байдаг нь л жаахан хэцүү юм даа. Хувцсаа тайлахдаа бүх биеэ анзаарч, таалагдах эсэхтээ санаа зовж, энэ сексийн дараа бүх зүйл нэг тийш шийдэгдэх гэж байгааг ухамсарлах тэр мэдрэмж танил байгаа биз? Албан ёсоор харилцаатай болоогүй залуутайгаа хийсэн жирийн нэг уулзалт секс рүү хөтлөх үед бүсгүйчүүд хамгийн их айдастайгаар өөрийгөө түүнд нээдэг.
  2. “Бүтээлчээр тааруулсан” секс
    Онгоцны ариун цэврийн өрөө, цэцэрлэгт хүрээлэн, шөнийн цэнгээний газар, дотуур байр гээд л. Боломж хязгааргүй. Өөрийгөө бодсоноосоо илүү зоригтой, адал явдалтай гэдгээ мэдэхэд, бас 30 гарсан хойноо ч ийм дүрсгүй байж чадах юм байна гэдгээ мэдрэх итгэлийг ийм секс бидэнд өгдөг. Тохироо нь бүрдсэн сексээс татгалзах аргагүй. “Ганц л амьдарна” гэдэг үгийг дотроо бодож, заавал шаардлагагүй байсан ч зөвхөн дурсамж бүтээхийн тулд л хийж зүрхэлсэн секс бол энэ юм.
  3. Согтуу секс
    Ийм төрлийн секс #1, #2 хоёртой гурвалсан шинжээр тохиолддог. Согтуудаа хийсэн секс ихэвчлэн сайхан байгаагүй, тийм үү? Учир нь сайхан сексэд жаахан ч гэсэн “юу хийж байгаагаа мэдэх” эрүүл ухаан, биеийн уян налархай хөдөлгөөн хэрэгтэй байдаг. Мэдрэлээ алдсан тархины эсүүд чамайг сэтгэл ханамжтай дур тавилтанд ч хүргэж байгаагүй байх. Дээр нь нэмээд маргааш өглөө нь яг юу болоод өнгөрснийг санадаггүй. Гэхдээ одоо бол бид зөвхөн эрүүл, чамайг ийш тийш нь “алдчихааргүй” найзуудынхаа хажууд л согтуу байдаг болсон.
  4. Найзтайгаа хийсэн секс
    Өмнө нь сайн найз байсан хүнтэйгээ секс хийх санаа 20-иод насанд чинь төрсөн л байх. Тэр секс сайхан байсан бол та хоёр “ашигтай нөхөрлөл”-ийн саарал бүс рүү аажмаар шилжиж, хэрвээ секс онцгүй байсан бол энэ талаар ахин нэг ч дурсаагүй.
  5. Өөртэйгөө хийсэн секс
    Ихэнх эмэгтэйчүүд өсвөр насандаа өөрийгөө тавиулж сурсан байдаг. Харин 20-иод насандаа энэ тал дээр бүр мэргэжлийн болсон доо, бид. Энэ сексийн ачаар л чи хайртдаа хаанаа оролдуулахаа зааж өгч, дур тавилтыг үргэлж мэдэрдэг азтай бүсгүй болж чадсан